Sunday, 3 February 2008

Нимбэгний (лимон) амттай жигнэмэг


Орц;

* 1 цайны аяга наран цэцгийн тос
* 1 цайны аяга хайлуулсан маргарин
* 1 цайны аяга тараг (шар усгүй)
* 1 цайны аяга нунтаг сахар (пудр)
* 1 ширхэг өндөг
* 1 ширхэг нимбэгний хальс (үрсэн), шүүс
* 10 гр хөөлгөгч нунтаг (Dr.Oetker-ийн 1 удаагынхаар савласан)
* гурил

Дээр нь;

* 1 нимбэгнийи хальс (үрсэн)
* 3 амны халбага нунтаг сахар

Бэлтгэх нь;
  1. Хайлуулсан маргарин, наран цэцгийн тос,тараг, өндөг, нунтаг сахар, нимбэгний үрсэн хальс болон нимбэгнийхаа шүүсийг сайтар хутгаад, холисон хөөлгөгч нунтаг, гурилаа тааруулан нэмж зуурна. Зуурмагны гурил хэлбэрт оруулж болохуйц байх хэрэгтэй.
  2. Зуурмагаа хушиганы хэртэй хуваагаад бөөрөнхийлөнө.
  3. 1 ширхэг нимбэгний үрсэн халисаа 3 амны халбага нунтаг сахартайгаа холин бэлтгэнэ. Бөөрөнхийлсөн зуурмагаа бэлдсэн бэлдмэлдээ өнхрүүлээд тослосон листэн дээрээ өрж 170 градуст 25-30 минут жигнэнэ.

No comments: