Sunday, 3 February 2008

Шоколадны соус


орц;

* 1 стакан сүү
* 1 амттаны халбага төмсний гурил
* 2 амны халбагa нунтаг сахар
* 2 амны халбага какао
* 1 амны халбага маргарин
* 2 амны халбага хар шоколад

Бэлтгэх нь;
  1. Сүүгээ хүйтэнээр нь саванд хийгээд төмсний гурил, какаогоо нэмж сайтар хутгана.
  2. Зуухаа (плитка) асаагаад буцалтал нь хутгана.
  3. Буцалангуут нь сахараа нэмж дахиж нэг буцалгаад зуухаа унтраан xар шоколадaa маргарины хамтаар бэлдмэлдээ хийнэ.
  4. Хааяа хааяа хутган хөргөөд шоколадны соус маань бэлэн боллоо.

No comments: