орц;
* 4 ширхэг өндөг
* 1 стакан сахар
* 1 стакан сүү
* 2 стакан гурил
* 2 амны халбага хүнсний сода
* 7 гр ванилин (1 paket)
* 3 амны халбага какао
* 200гр маргарин/ масло
* үйрмэг самар (nuts).
Бэлтгэх нь;
- Өндөгөө 1 стакан сахарыхаа хамтаар хөөсөртөл нь сайтар хутгана.
- Зуурмаг дээрээ Сүү, какао, ванилин болон хайлуулсан маргарин/маслоо нэмж нийцтэл нь хутгана. Энэ зуурмагнаасаа 1 стаканыг салган авч хадгална.
- Үлдсэн зуурмаган дээрээ гурил, сода болон самараа нэмнэ. Зуурмаг маань ердийн кексны зуурмагаас арай өтгөн болно.
- Жигнэх тавиураа тослон, зуурмагаа тусаан, жигд тараагаад 175 градуст халааж бэлтгэсэн зуухандаа хийн 30-40 минут жигнэнэ.
- 30-40 минутын дараа кексээ гаргаад 5 минут хэртэй сэврээгээд хадгалсан зуурмагаа жигд асгаад, сервислэхэд бэлэн боллоо.
3 comments:
suu esvel us ordoggui yumu?
pee yanaa suu ordog shd, martsan bna :(( 1 stakan suu ordog yum bna.
хэ хэ тийм байлгүй дээ, гайхлаа ш дээ...
Post a Comment