Орц:
* 400 гр мөөг (дунд зэргийн хэмжээтэй)
* шарахад ургамалын тос
Шанзанд:
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2 ш ногоон сонгино
* тал ногоон чинжүү, жижиглэн хэрчсэн
* тал улаан чинжүү, жижиглэн хэрчсэн
* 1 ш жижиг лууван, үрсэн
* 3-4 ш шинэ ургацын вандуй (French Beans), жижиглэн хэрчсэн
* ¼ стакан үрсэн эсвэл савхлан хэрчсэн байцаа
* 1 амны халбага цуу
* 1 амны халбага чили соус (Chilli Sauce)
* 1 амны халбага четчүп
* ½ амны халбага будааны цуу (Rice Vinegar)
* давс
* перц
Бүрхүүлд:
* ¼ стакан Maida (кексний гурилаар орлуулж болно)
* ½ стакан эрдэнэшишийн гурил
* 1 амттаны халбага улаан перц (Chilli Powder)
* давс
* ус
* талхны үйрмэг
Бэлтгэх нь:
- Мөөгөө буцалж буй халуун устай саванд хийгээд 2-3 минут байлгана.
- Шүүгээд, ишийг нь авч цэвэрлээд, базаж илүүдэл усыг гаргаад хатаана.
- 1 амны халбага ургамалын тос халаагаад сармисаа нэмнэ. Хэдэн секунд хуураад ногоон сонгино, чинжүү, лууван, вандуй, байцаагаа нэмнэ. 1 минут орчим хуураад цуу, чили, кетчүп, будааны цуугагаа нэмээд давс перцээр амтлана. Бэлэн болсон шанзаа гал дээрээс аваад хөргөнө.
- Мөөгнийхөө хонхорыг шанзаараа дүүргээд 2 мөөгийг амсраар нь нийлүүлэн шүдний чигчилүүрээр тогтооно.
- Зуурмагний бүх орцоо холиод өтгөндүү зуурмаг зуурна. Мөөгнүүдээ энэхүү зуурмагтаа дүрж бүрээд гаргаж ирэн талхны үйрмэгт өнхрүүлнэ. Халаасан тосонд хийн шаргалттал нь шараад халуун бүлээнээр нь хүссэн соусны хамтаар хоолны хачир болгон эсвэл зууш болгон сервислэнэ.
No comments:
Post a Comment