Орц: (4 ш алиалагчинд)
* 1 л ваниллинтай зайрмаг
* 3/4 стакан шоколадны соус
* 4 ш зайрмагны конус
* чимэглэхэд шоколадан хамар, нүд, ам
Бэлтгэх нь:
- Зайрмагны аяганд соусаа 4 хуваан хийнэ. Дээрээс нь бага зэрэг зайрмаг хийж холино. Дээр нь нэг бөмбөлөг зайрмаг байрлуулна. Саванд нь хайлж үлдсэн зайрмаганд конуснуудаа дүрээд бөмбөлөгөн зайрмаган дээрээ доош нь харуулан зурган дээрх шиг байрлуулна.
- Өмнө нь хийж бэлтгэсэн нүд, хамар амаа мөн хайлсан зайрмаг ашиглан наагаад сервислэнэ.
Орц:
* 40 гр хар шоколад
Бэлтгэх нь:
- Шоколадаа давхар саванд (double boiler) хийж хайлуулна.
- Тостой цаасан дээр 4 ш ам, 8 ш нүд, 4 ш хамар багсны тусламжтайгаар зураад хөргөгчинд хийж хөргөнө.
* мэдээж завгүй ээжүүд бэлэн зайрмаг, бэлэн соус авч хэрэглэж болно. Шоколадан, нүд хамар, амыг мөн өөр зүйлсээр (Haribo чихэр, шоколад, m&m...) орлуулж болно.
No comments:
Post a Comment