Орц:
* 1 боодол пэтибөр пичэнь (petit beurre)
* 3-4ш гадил
* 1 стакан хушга
* 1 уут крем шант
* 1 стакан сүү
* 1 стакан пичэнь дэвтээх сүү
Соусанд:
* 1 уут шокладны соус
* 2 стакан сүү
Хэрэв шокладны бэлэн соус байхгүй бол соусаа өөрөө бэлтгэж болно.
Соусны орц:
* 100гр саахар
* 1 стакан ус болон сүү холимог
* 2 амны халбага гурил
* 2 амны халбага какао
Бүгдийг нийлүүлэн чанаад, 1 амны халбага тос нэмж миксэрдэнэ.
Бэлтгэх:
- Крем шантаа зааврын дагуу бэлтгэн хөргөгчинд хүлээлгэнэ.
- Нэг саванд сүү хийж, пиченээ дэвтээгээд хавтгай томоохон шилэн савандаа өрж эхэлнэ. Пичень дээрээ бэлтгэсэн крем шантаа бүгдийг нь түрхэнэ. Дээрээс нь дахиад пиченээ дэвтээн нэг үе өрнө. Дээр нь хушга болон хэрчиж бэлдсэн гадилаа өрнө. Энэ бэлдмэлээ энэ чигээр нь хөргөгчинд хүлээлгэнэ.
- Энэ зуур шокладны соусаа бэлдэнэ. Бэлэн соусаа зааврын дагуу бэлтгэн хааяадаа нэг хутгаж хөргөнө.
- Соус бүлээн болсон үед бэлтгэсэн амттан дээрээ тарааж дусаана.
- Хөргөгчинд 1-2 цаг хүлээлгэсний дараа амттан маань бэлэн болно.
No comments:
Post a Comment