Орц: (23 см)
* 1/2 стакан (125 мл) шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 лимоны хальс, үрсэн
* 1/2 стакан сахар
* 6 амны халбага (85 гр) масло
* 2 том өндөг
* 2 том өндөгний шар
* 1 ш болгосон тартны суурь
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. Дунд зэргийн хэмжээтэй саванд нимбэгний шүүс, үрсэн хальс, сахар, маслоо хийж халуулна.
- Өөр нэгэн саванд өндөг, өндөгний шараа хутгаж бэлтгэнэ.
- Масло хайлангуут бага энэ бэлдмэлээсээ бага зэргийг өндгөн дээрээ нэмнэ. Нийцүүлж хутгаад (2 орцны хоорондох градусны зөрөөг багасгах, байхгүй болгох) буцаан масло, нимбэгний шүүсний бэлдмэл рүүгээ хийж байнга хутган, өтгөртөл нь буцалгана.
- Өтгөрч бэлэн болсон шанзаа шүүн болсон тартны суурь руугаа хийгээд дээд талыг нь тэгшлэн янзлаад халаасан зуухандаа хийн 5-7 минут байлгана. Бэлэн болсон нимбэгний тартаа гаргаад, хөргөөд, хуваагаад, таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment