Wednesday, 27 May 2009

Шоколадтай кекс (Bundt)



Орц:

* 2.5 стакан гурил
* 1/4 стакан какао
* 1/4 амттаны халбага хүнсний сода
* 3/4 амттаны халбага давс
* 1/2 стакан кефир эсвэл сүү
* 1/2 стакан крем
* 200 гр Toblerone сүүтэй шоколад, жижиглэн хэрчсэн (эсвэл мөн хэмжээтэй хар шоколад)
* 125 гр масло + хэв тослох бага зэрэг масло
* 1 + 1/4 стакан сахар
* 4 ш өндөг + 1 өндөгнй цагаан
* 1 амттаны халбага ваниллны охь

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 170 градуст халаана. Bundt (2.5 л багтаамжтай, 25 см цэцгэн) хэвээ бага зэрэг маслоор тослож бэлтгэнэ.
  2. Томхон саванд гурил, какао, сода, давсаа шигшиж нийцүүлнэ.
  3. Кремээ дунд зэргйн хэмжээтэй саванд хийж буцалгана. Кремээ буцлангууут жижиглэн хэрчсэн шоколадан дээрээ нэмж шоколадаа байнга хутган хайлуулна.
  4. Шоколад хайлахаар кефир эсвэл сүүгээ нэмж нийцүүлнэ. Энэхүү бэлдмэлээ хөргөгчинд хийж өрөөний темпратурт болгож хөргөнө.
  5. Өөр нэгэн саванд масло, сахараа цахилгаан холигчоор нийцүүлэн хутгана.
  6. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана. Ваниллины охио нэмнэ.
  7. Өндөгний бэлдмэл дээрээ гурил, крем, гурил, крем, гурил маягаар ээлжлэн бага багаар хуурай шингэн орцоо нэмж нийцүүлнэ.
  8. Бүх орцоо нийцүүлээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн кексээ болтол нь ойролцоогоор 55-60 минут жигнэнэ.
  9. Бэлэн болсон кексээ сервислэх тавган дээрээ хөмрөөд өрөөний темпратурт хөргөөд хүсвэл энэ чигээр нь хүсвэл шоколадны соус асгаад сервислэнэ.
Зүүлт:

* Соусыг цагаан шоколадаар мөн бэлтгэж болно. Эсвэл зурган дээрх шиг нунтаг сахар цацаад сервислэж бас болно.

No comments: