Oрц: 23 см тартны хэвэнд
* 90 гр масло, жижиглэн хэрчсэн
* 1 амны халбага ургамалын тос
* 3 амны халбага ус
* 1 амны халбага сахар
* 1/8 амттаны халбага давс
* 150 гр гурил
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халааж бэлтгэнэ.
- Дунд зэргийн халуун тэсвэртэй саванд масло, тос, ус, сахар, давс хийнэ. Дээрх саваа халаасан зуухандаа хийж 15 минут байлгана.
- Гаргаж ирээд гурилаа нэмж нийцүүлнэ.
- Зуурмагаа тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд хөргөнө. Нэгэнт хөрсөн зуурмагаа хуруунуудаараа зөөлөн дарж жигд тараана.
- Жигд тараасан сууриа 10 орчим удаа сэрээгээр хатгаж (энд тэнд) нүх гаргана. Халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалттал нь шарна. Хөргөөд бэлэн пайны суурь маань бэлэн боллоо.
* энэхүү суурь нь ганаш, жимсний тарт зэрэг бэлэн (болсон) суурь хэрэглэдэг пай (тарт)-нд тохиромжтой.
No comments:
Post a Comment