Орц:
* 1 кг гүзээлзгэнэ
* 1 кг сахар
* тал лимоны шүүс
Бэлтгэх нь:
- Томхон саванд ахиухан ус хийгээд гүзээлгэнээ хийж 30 орчим минут байлгана. 30 минутын дараа урсгал усанд 1-2 удаа угаана. Ишийг нь авч бэлтгэнэ.
- Томхон саванд гүзээлгэнээ хийгээд дээрээс нь сахараа нэмнэ. Таглааг нь таглаад хөргөгчинд 1-2 хоног хадгална. 2 хоногийн эцэст сахар хайлаад гүзээлзгэний шүүс ялгарсан байх болно.
- Чанамалны бэлдмэлээ дунд зэргийг гал дээр тавиад буцалгана. Галаа зөөллөөд ойролцоогоор 30-45 минут чанана. Энэ хугацаа мэдээж гүзээлгэний том жижгээс хамаарна. Тал нимбэгний шүүсээ нэмээд 1-2 удаапор хийлгнэнэ. Чанамалнаасаа 1 таваг дээр дусаагаад үзэрээс урсахгүй байвал болжээ гэсэн үг. Буцалж байх явцад ойр ойрхон шалгаж дээр нь ялгарсан хөөсийг шүүж хаях хэрэгтэй.
- Бэлэн болсон чанамалаа саванд нь хөргөөд шилэн саванд хийж хадгална.
1 comment:
Өнөөдөр их бүтээлч өдөр байлаа.. Гүзээлзгэний улирал эхлээд өчигдчр 2 кг гүзээлгэнэ авсан байсанаа талыг нь тэр дор нь гүзээлээд үлдсэн талаар нь өнөөдөр crisp бас чанамал хийлээ..
Post a Comment