Saturday 30 May 2009

Овъёосны зутан


Орц:

* 2¼ стакан ус
* чимх давс
* 1 стакан овъёос (oats)
* ½ амттаны халбага синнамон
* 1/4 стакан хатаасан цангис жимс (cranberries)
* ¼ стакан жижилэн хэрчсэн хушига
* 1 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Ус давсаа нэг саванд хийгээд буцалгана.
  2. Ус буцлахаар галаа багасгаад объёосоо нэмнэ. Хутгасаар овъёос усыг уутал 5 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. Синнамон, цангис жимс, хушигаа нэмж нийцүүлээд сүүгээ нэмээд таваглаад сервислэнэ.

3 comments:

Эвоксилл said...

овъёос гэж монголоор юу юум бэ
ийм илчлэг ихтэй хоол идэх хэрэгтэй байна

Эвоксилл said...

дэлгүүрт очоод овъёос авий гэхээр худалдагч нь гайхаад байдаг юм

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Овъёос гэдэг нь монгол нэр. Англиараа OATMEAL орос нь "Овсяная каша" гэнэ.