Saturday, 2 May 2009

Гүзээлзгэнэтэй милкшэйк


Oрц:

* 250 гр гүзээлзгэнэ
* 2 амны халбага (овоолоостой) сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан ваниллинтай зайрмаг
* 1/2 стакан сүү

Бэлтгэх нь:
  1. Саванд ишийг нь аваад зүссэн гүзээлзгэнэ, сахар, ваниллины охио холиод хутгаж нийцүүлнэ. Энэ бэлдмэлээ 20 орчим минут амраана.
  2. Томхон саванд гүзээлзгэнэ сахарны бэлдмэл зайрмаг зүүгээ нэмээд блендэрдэж нийцүүлнэ. Аягалаад тэр даруй сервислэнэ.

2 comments:

Unknown said...

өө за за миний нэг хобби энд явж байх чинь вэ, танай энэ блогоор чинь анх удаа л орж ирж байна. Сайхан хоол бэлдэх сайхан шүү үнэндээ л.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би таны блогийг байнга орж уншдаг ш тээ :), тийм шүү бүх орц нь байвал ч хоол хийх сайхаан...