Орц:
* 1 1/4 стакан зөгийн бал
* 1/2 стакан чидун жимсний тос
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2 амттаны халбага улаан перц (chili flakes)
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 1.5-2 кг жинтэл ч ш тахиа
* 2-3 ш жижиг нимбэг, нимгэлэн зүссэн
Бэлтгэх нь:
- Зөгийн бал, чидун жимсний тос, сармис, улаан, хар перц, давсаа нэг саванд хийж нийцүүлнэ.
- Тахиагаа угаагаад хатаана. Том уутанд тахиагаа байрлуулаад амтлагчны бэлдмэлээ нэмнэ. Амтлагчаа бүх тахиандаа хүргэн массажлаад уутныхаа амыг таглан хөргөгчинд хийн 4-6 цаг амраана.
- Зуухаа 190 градуст xалааж бэлтгэнэ. Тахиагаа гүн шарах саванд (roasting pan) цээжийг нь дээш нь харуулан хийгээд далавчыг нь биетэй нь ойртуулан (Tuck the wings) уяна эсвэл цээжний хөндий рүү чихэж өгнө. Уутанд үлдсэн амтлагчыг тахианы цээжин дээр асгаад, цээжин дээр нь хэдэн зүсэм нимбэг байрлуулна. Үлдсэн нимбэгээ тахианы гадуур саванд нь тараан хийгээд халааж бэлтгэсэн зуухандаа хийн алтан шаргалтаж, болтол нь 60-90 минут шарна. Эхний 20 минутын дараа нимбэгнүүдийг гаргаж авна. Бэлэн болсон тахиагаа гаргаад 5 минут амраагаад хэрчиж сервислэнэ.
No comments:
Post a Comment