Oрц: (7" буюу ойролцоогоор 18 см)
Эспрессо сироп:
* 1 амны халбага нунтаг эспрессо эсвэл чангахан нунтаг кофе (instant espresso)
* 1/2 амны халбага сахар
* 1/2 стакан (125 мл) буцалсан халуун ус
* 1 амны халбага Marsala дарс (Baileys Irish Cream байж болно)
Шанзанд:
* 250 гр маскарпоне бяслаг (mascarpone cheese)
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 3 амны халбага нунтаг сахар
* 2 амны халбага Marsala дарс (эсвэл Baileys Irish Cream)
* 1 стакан крем (heavy/whipping cream)
* 24 ш lady fingers (savoiardi)
* 50 гр хар шоколад
* какаоны нунтаг (чимэглэхэд)
* цагаан хар шоколад, үрсэн (чимэглэхэд, хүсвэл)
* гүзээлзгэнэ (чимэглэхэд)
Бэлтгэх нь:
Эспрессо сироп:
- Халуун усанд кофе, сахараа хийгээд хайлтал хутгана. Хөргөөд дарсаа нэмж нийцүүлнэ.
- Томхон саванд бяслаг, сахар, ваниллины охь, дарс дээр бэлтгэсэн 3 амны халбага эспрессо сироп нэмж нийцүүлнэ.
- Цахилгаан холигчоор кремээ бага зэрэг өтгөрч, хөөсөртөл (soft peak) хутгана. Резнэн хутгуураар (spatula) кремний 1/4-г бяслагний бэлдмэл рүү хийж (fold in) нийцүүлнэ. Үлдсэн кремээ нэмж хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ.
- savoiardi-нуудыхаа нэг үзүүрээс тайрч ойролцоогоор 7.5 см урттай болгоно. 18 см-н д
- од тал нь салдаг хэвэний (springform pan) ханыг дагуулан тайрсан savoiardi-нуудаа өрөн хана босгоно. Ойролцоогоор 17 ш хангалттай.
- Үлдсэн savoiardi-нуудаа үлдээсэн эспрессоныхаа сиропонд дүрж норгоод (удааж болохгүй) хэвнийхээ сууринд өрнө. Хана өрхөд тайрсан тайрдаснуудаар сууринд үлдсэн зай завсаруудыг бөглөнө.
- Тал шанзаа суурин дээрээ асгаад тараана. Хар шоколадаа дээр нь үрнэ. Үлдсэн savoiardi-нуудаа мөн бага зэрэг кофегоор норгоод үрсэн шоколадан дээгүүр нэг эгнээ явна. Үлдсэн шанзаа асгаад тараана. Гялгар уутаар таглаад хөргөгчинд хийж хамгийн багадаа 4 цаг амраана.
- Сервислэхээсээ өмнө хэвнээс нь гаргаад дээр нь какао шигшээд шоколад, гүзээлзгэнэ гээд хүссэн зүйлээрээ чимэглээд сервислэнэ.
1 comment:
Дөнгөж сая хийв. Жорондоо Bailey's хэрэглэсэн. Маскарпонег бас өөрөө кремээр хийсэн. Хурдан 5 цаг болоосой, идэх юмсан. Бяслаг, хөөсрүүлсэн крем, кофенд дүрсэн савиорди-г амсахад тус тусдаа гоё амтагдаж байсан. Гоё зүйлс нийлээд муухай болох ёсон бий юу?
Post a Comment