Thursday 28 May 2009

Мэнэмэн (menemen)


Орц:

* 4 ш улаан лооль
* 1 ш ногоон чинжүү
* 2 амны халбага ургамалын тос
* 1 ш сонгино (жижиг)
* 3-4 ш өндөг
* давс

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижилэн хэрчинэ. 2 амны халбага тосоо хийн халаасан хайруулын тавганд хийн хэсэг хуурна.
  2. Улаан лоолио уаагаад жижиглэн хэрчинэ. Хуурч буй сонгино дээрээ нэмээд дээрээс нь давс цацна. Давс цацсанаар улаан лооль маань шүүсээ гаргаад нухаш аятай болоод ирнэ. Улаан лоолийн шүүс хангалтгүй мэт санадвал 1-2 амны халбага кетчүп хийн хутгана. (Би хааяа ингэж хийдэг юм.)
  3. Үрийг нь аваад жижиглэн хэрчсэн чинжүүгээ нэмнэ. Чинжүү болтол 3-5 минут таглаж болоод өндгөө хагалан нэмнэ. Өндөг болоод ирэхээр хүсвэл хутган нийцүүлээд хүсвэл "нүдлэсэн өндөгтэй" сервислэнэ.

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хялбар ч амттай ч өглөөний цай шүү, туршаад үзээрэй.. Надад уг нь мэргэжилийн аппарат байгаа л даа, гэхдээ гэрэл мэрэл дутаад нэг л гоё гардаггүй юм :) Тэгээд ч блог дээрх бүх жороо туршиж үзээгүй болохоор жор болгоны зургыг өөрөө авч оруулах боломж байхгүй..