Орц:
Шажигнуурт:
* 1/2 стакан гурил
* 1/4 стакан цагаан сахар
* 1/4 стакан бор сахар (light brown sugar)
* 1/2 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon)
* 1/4 амттаны халбага нунтаг nutmeg
* 1/8 амттаны халбага давс
* 6 амны халбага (84 гр) масло
* 1/3 стакан овъёос (old-fashioned rolled oats)
* 1/3 стакан хушига эсвэл пикан (pecan), жижиглэн хэрчсэн
Шанзанд:
* 1.2 кг алим, арлгаад, үрийг нь аваад, 2.5 см куб болгож хэрчсэн
* тал лимоны шүүс
* 1 амттаны халбага лимоны үрсэн хальс (lemon zest)
* 3амны халбаг
а нунтаг сахар
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана. 23 см (дугуй) хэв тослож бэлтгэнэ.
- Шажигнуурынхаа бүх орцыг холиод 2 хуруугаараа имэрч хурдан бантангийн гурил бэлтгэнэ.
- Хэрчиж бэлтгэсэн алимнуудаа лимоны үрсэн халисны хамтаар томхон саванд хийнэ. Жижиг аяганд шүүс, сахараа холиод алиман дээрээ нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлээд тослож бэлэтгэсэн хэв рүүгээ шилжүүлнэ.
- Дээр нь имэрсэн гурилаа жигд тараан цацаад халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 30-40 минут жигнэнэ. Бэлэн болон амттангаа ваниллинтай зайрмаг эсвэл хөөсрүүлсэн кремтэй (whipped cream) сервислэнэ.
2 comments:
Ehnertei bolhooroo blogiig tani tuund bainga uzuulj bnaa hehe.
яасан хөөрөхөн сэтгэгдэл үлдээдгийн, таанкс, тэгээрэй :)
Post a Comment