Saturday, 16 May 2009

Тирамису шарлотте



Oрц: (7" буюу ойролцоогоор 18 см)

Эспрессо сироп:

* 1 амны халбага нунтаг эспрессо эсвэл чангахан нунтаг кофе (instant espresso)
* 1/2 амны халбага сахар
* 1/2 стакан (125 мл) буцалсан халуун ус
* 1 амны халбага Marsala дарс (Baileys Irish Cream байж болно)

Шанзанд:

* 250 гр маскарпоне бяслаг (mascarpone cheese)
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 3 амны халбага нунтаг сахар
* 2 амны халбага Marsala дарс (эсвэл Baileys Irish Cream)
* 1 стакан крем (heavy/whipping cream)

* 24 ш lady fingers (savoiardi)
* 50 гр хар шоколад

* какаоны нунтаг (чимэглэхэд)
* цагаан хар шоколад, үрсэн (чимэглэхэд, хүсвэл)
* гүзээлзгэнэ (чимэглэхэд)


Бэлтгэх нь:

Эспрессо сироп:
  1. Халуун усанд кофе, сахараа хийгээд хайлтал хутгана. Хөргөөд дарсаа нэмж нийцүүлнэ.
Шанз:
  1. Томхон саванд бяслаг, сахар, ваниллины охь, дарс дээр бэлтгэсэн 3 амны халбага эспрессо сироп нэмж нийцүүлнэ.
  2. Цахилгаан холигчоор кремээ бага зэрэг өтгөрч, хөөсөртөл (soft peak) хутгана. Резнэн хутгуураар (spatula) кремний 1/4-г бяслагний бэлдмэл рүү хийж (fold in) нийцүүлнэ. Үлдсэн кремээ нэмж хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  3. savoiardi-нуудыхаа нэг үзүүрээс тайрч ойролцоогоор 7.5 см урттай болгоно. 18 см-н д
  4. од тал нь салдаг хэвэний (springform pan) ханыг дагуулан тайрсан savoiardi-нуудаа өрөн хана босгоно. Ойролцоогоор 17 ш хангалттай.
  5. Үлдсэн savoiardi-нуудаа үлдээсэн эспрессоныхаа сиропонд дүрж норгоод (удааж болохгүй) хэвнийхээ сууринд өрнө. Хана өрхөд тайрсан тайрдаснуудаар сууринд үлдсэн зай завсаруудыг бөглөнө.
  6. Тал шанзаа суурин дээрээ асгаад тараана. Хар шоколадаа дээр нь үрнэ. Үлдсэн savoiardi-нуудаа мөн бага зэрэг кофегоор норгоод үрсэн шоколадан дээгүүр нэг эгнээ явна. Үлдсэн шанзаа асгаад тараана. Гялгар уутаар таглаад хөргөгчинд хийж хамгийн багадаа 4 цаг амраана.
  7. Сервислэхээсээ өмнө хэвнээс нь гаргаад дээр нь какао шигшээд шоколад, гүзээлзгэнэ гээд хүссэн зүйлээрээ чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Дөнгөж сая хийв. Жорондоо Bailey's хэрэглэсэн. Маскарпонег бас өөрөө кремээр хийсэн. Хурдан 5 цаг болоосой, идэх юмсан. Бяслаг, хөөсрүүлсэн крем, кофенд дүрсэн савиорди-г амсахад тус тусдаа гоё амтагдаж байсан. Гоё зүйлс нийлээд муухай болох ёсон бий юу?