Орц:
* 1 ш хулуу, арилгаад ажижиглэн хэрчинэ
* 1 ш томхон төмс, арилгаад жижиглэн хэрчинэ
* 1 ш томхон лууван, арилгаад жижиглэн хэрчинэ
* 1 ш томхон сонгино, арилгаад жижиглэн хэрчинэ
* 75 мл крем
* 2-3 стакан тахианы эсвэл үхрийн тунгалаг шөл
* давс
* 2 амны халбага масло
Бэлтгэх нь:
- Маслоо хайлуулна. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэмээд зөөлөн гал дээр тунгалаг болтол нь хуурна.
- Луувангаа нэмээд маслоо нь шаргалттал хуурна. Төмс хулуугаа нэмж хэсэг хуураад тахианы тунгалаг шөлөө нэмнэ. Давс перцээр амтлана.
- Таглаад 30 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. 30 минутын эцэст бэлэн болсон шөлөө блэндэрдээд кремээ нэмж нийцүүлээд аягалаад сервислэнэ.
1 comment:
Кремээ шөлөндөө холиж нийцүүлэлгүйгээр тавагласаныхаа дараа (кремээрээ) чимэглээд сервислэж бас болно. Жимс ногоонд дургүй хүүхдүүдэд (нэгээс дээш насны бор хоолонд орсон хүүхдүүдэд тохиромжтой) хийж идүүлбэл их хөнгөн, зөөлөн гоё шөл.
Post a Comment