Орц:
* нимгэн илдсэн гурил ( баклаваны гурил, Phyllo dough, fillo dough гэх нь бий.)
* канола тосон спрей эсвэл масло (хайлуулсан)
* нунтаг сахар (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Зуухаа 205 градуст халааж бэлтгэнэ. Нэг илдүүр гурил дэлгэж тавиад масло эсвэл спрей цацаж бэлтгэнэ. 2 гараараа 2 захаас барьж базаад, эргүүлэн 2 захыг уулзуулна. Эсвэл гурилаа дэлгэж тавиад багсны тусламжтайгаар хайлуулсан масло тараан түрхэнэ. 10 орчим см куб болгож хуваагаад 2-3 ширхэгээр давхарлан олон өнцөгт хэлбэрт оруулаад, тослож бэлтгэсэн маффингийн хэвэнд хийж болтол нь шарна. Ингэж бэлтгэсэн үүрээ тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээрээ тавиад шаргалтаж бэлэн болтол нь шарна.
* Ингэж бэлтгэсэн үүрэн дээр нунтаг сахар (хүсвэл) цацаад элдэв mousse, зайрмаг бүр хөлдөөсөн тарагтай сервислэнэ. Цаашлабал амталгааны/нэг порц (individual) тарт, киш, пай, пицца зэргийг ийм маягаар бэлтгэж болно.
Эх сурвалж
No comments:
Post a Comment