Зараагийн саналын дагуу ганц нэг Энэтхэг цагаан хоолны жор оруулъя. Цагаан хоолтнууд наашаа суугаарай..
Орц:
* 500 гр панеер бяслаг (paneer) дөрвөлжилөн хэрчсэн
* 200 гр шинэ ургацын вандуй
* 2 ш том сонгино
* 3 ш дунд зэргийн улаан лооль
* 1 амны халбага цагаан гааны нухаш
* 2 амны халбага сармисны нухаш
* 2 амны халбага нунтаг coriander
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 2 амны халбага гарам масала (garam masala)
* 1/2 амттаны халбага нунтаг turmeric
* 2 ш ногоон чинжүү үрийг нь аваад савхланхэрчсэн
* 6 амны халбага ургамалын тос
* 1 1/2 стакан ус
* давс
* перц
* 3 амны халбага крем (heavy cream)
* хэрчсэн яншуй
Бэлтгэх нь:
- Сонгиноо арилгаад машиндаж бэлтгэнэ.
- Улаан лоолины ишний гэрийг цэвэрлээд мөн машиндана.
- 2-3 амны халбага ургамалын тос халаагаад дөрвөлжилөн хэрчсэн бяслагаа шаргалттал нь шарна. Бяслагаа гаргаад хэргэлтэлээ хэсэг байлгана.
- Бяслаг шарсан тавгандаа үлдсэн тосоо нэмээд сонгины нухашаа нэмж шаргалттал нь хуурна.
- Улаан лооль, цагаан гаа, сармисны нухашаа нэмнэ. 2 минут орчим хуурна.
- Нунтаг сoriander, cumin, turmeric мөн гарам масалаагаа нэмээд ногоон жинжүүгээ нэмнэ.
- Вандуйгаа нэмнэ. 2-3 минут хуурна.
- Шарсан бяслагаа усны хамтаар нэмээд давсаар амтлаад галаа багасган шөлийг өтгөртөл зөөлөн гал дээр буцалгана.
- Шөл хүссэн хэмжээнд танй хүрч өтгөрөхөөр галаа унтраагаад кремээ нэмж нийцүүлээд таваглаад яншуйгаар чимэглээд парата, наан (Наан, парата, чипати зэрэг нь өөр өөр төрлийн бин юм) сервислэнэ.
No comments:
Post a Comment