Орц:
* 3 амны халбага улаан дарсны цуу (red wine vinegar)
* 1 амны халбага лимоны шүүс
* 2 амттаны халбага дижон гич (dijon mustard)
* 1 хумс сармис
* тал амттаны халбага сахар
* 120 мл чидун жимсний тос (olive oil)
* 1/5 амттаны халбага хар перц
* 1 ш салатны байцаа (iceberg байцаа)
* 400 гр давжаа улаан лооль, угаагаад 2 хувааж бэлтгэсэн
* 250 гр тахианы цээжний цул мах болгосон, 1 см куб болгож хэрчсэн
* 2 ш авакадо, хальслаад 1 см куб болгож хэрчсэн
* 100 гр хөгцтэй бяслаг (Roquefort cheese), 1 см куб болгож хэрчсэн
* 2 ш сайтар чанасан өндөг, нэг бүрийг 4 хувааж бэлтгэнэ
* ногоон сонгино
* 100 гр болгосон цул мах, 1 см куб болгож хэрчсэн
Бэлтгэх нь:
- Байцаагаа 3 см куб хэлбэртэй хэрчээд салатны саванд хийнэ.
- Гич, сахар улаан дарсны цуу хар перц, сармисаа холиж нийцүүлнэ. Чидун жимсний тосоо бага багаар нэмж, нэмэх бүрдээ хутгаж (майонез хутгаж буй мэт) нийцүүлнэ.
- Байцаан дээрээ тахиа, үхрийн мах, улаан лооль, бяслаг, авакадо, өндгөө байрлууаад хэрчиж бэлтгэсэн ногоон сонгиноо чимэглээд соусаа асгаад сервислэнэ.
No comments:
Post a Comment