Орц:
* 1 стакан ногоон буурцаг (вандуй)
* 500 гр мөөг, цэвэрлээд 4 хувааж бэлтгэсэн
* 1 ш том сонгино
* 2 хумс сармис
* 1/2 амттаны халбага нунтаг turmeric
* 1/2 амттаны халбага cumin үр (seeds)
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (red chilli powder)
* 2 амны халбага ургамалын тос
* хэрчиж бэлтгэсэн яншуй (чимэглэхэд)
Бэлтгэх нь:
- Ургамалын тосоо халаагаад cumin seed-ээ нэмнэ. Үрэн дотрох ус ялгарч дуустал шарна.
- Сармисаа нэмээд шаргалттал нь шарна. Сонгиноо нэмээд тунгалаг болтол нь шарна.
- Вандуйгаа, мөөгөө нэмээд амтлагчуудаараа амтлана. мөөгнөөс шүүс ялгартал зөөлөнгал дээр хааяа хааяа хутган шарна.
- Яншуйгаар чимэглээд чапати (Chapati) эсвэл парататай (Paratha) сервислэнэ.
No comments:
Post a Comment