Saturday, 25 April 2009

Самартай шоколадан түрхлэг



Орц:

* 150 гр (ойролцоогоор 1 стакан) самар (hazelnuts), түүхий
* 115 гр хар шоколад (dark chocolate), жижиглэн хэрчсэн
* 55 гр масло, 1 см куб болгож хэрчсэн
* 1/3 стакан нунтаг какао (cocoa powder)
* 3/4 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Самараа тавцан дээрээ тараан тавиад 230 градуст халааж бэлтгэсэн зууханд хийн гаднах халисыг шаргалттал хуурна. Шаргалтаж бэлэн болсон самараа 5 орчим минут амраагаад цэвэрхэн алчуурны завсархийж үрж халислана.
  2. Халислаж бэлтгэсэн самраа блендэрт хийгээд нунтаглана. Нунтаглах явцад самарнаас тос ялгаран зуурмаг болох ёстой.
  3. Шоколад маслоо давхар саванд хийн (double boiler) хутган нийцүүлж хайлуулна. Хайлуулсан шоколадаа гал дээрээс аваад какаогоо холиж нийцүүлнэ. Энэхүү шоколадны бэлдмэлээ самарын нухаш дээр нэмээд нийцүүлэн блендэрдэнэ. Давс, сахараа нэмж амтлана. Шилэн саванд хийгээд хөргөгчинд хийж хадгална.
Зүүлт

* Илүү өтгөн түрхлэг бэлтгэхийг хүсвэл какаоны хэмжээг нэмж болно. Гэхдээ шоколад хөрөөд ирэхээрээ өтгөрөхийг мартаж болохгүй.
* Шоколадан дахь каконы хэмжээнээс шалтгаалан сахараа ихэсгэж багасгаж болно.
* Энэхүү түрхлэгийн веган хувилбарыг хийхийг хүсвэл маслоны оронд самар эсвэл хушиганы тос хэрэглэж бэлтгэнэ.

No comments: