Oрц:
* 60 гр масло, өрөөний темпратурт
* 30 гр Roquefort бяслаг
* 3 амны халбага жижиглэн хэрчсэн хушига
* 1 амны халбага ганга
* 1 амны халба чидун жимсний тос
* 4 зүсэм үхрийн цул мах
* 2 амттаны халбага далайн давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Бяслаг, масло, жижиглэн хэрчсэн гангаа нэг саванд хийж нийцүүлэн хутгана.
- Жижиглэж хэрчсэн хушигаа нэмээд бяслаг маслоны бэлдмэлээ гялгар уутанд хийн тайрдасны хэлбэрт оруулна. Ингэж бэлтгэсэн маслоны бэлдмэлээ хөргөгчинд хийж царцаана.
- Махаа чидун жимсний тосонд өнхрүүлээд давс перц цацан амтлаад халааж бэлтгэсэн хэрээсэн төмөр дээр тавиад 2 талыг нь болтол тал бүрийг 6-7 минут шарна.
- Бэлэн болсон махаа таваглаад масло бяслагны бэлдмэлээ 4 хуваан тус бүр дээр нэгийг тавиад жигнэсэн, ил гал дээр шарсан ногоотой эсвэл ногоон салаттай сервислэнэ.
No comments:
Post a Comment