Thursday 16 April 2009

Ананас пай


Суурь орц:

* 1 стакан гурил
* 1/2 стакан сахар
* 1 амны халбага хөөлгөгч
* 175гр масло


Хайлмагны орц:

* 1 лааз крем фрайш (cream fraich)
* 1/4 стакан сахар
* 1 хоолны халбага ванилин сахар
* 1 лааз жижиглэсэн ананас


Бэлтгэх нь:
  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ.
  2. Гурил, сахар болон хөөлгөгчөө хольж хутгана.
  3. Mаслоo хайлуулаад гурилны холимог дээрээ нэмж зуурна.
  4. Пай сууриндаа гурилний зуурмагаа хийж сайн дарж наалдуулаад урьдаас халаасан зуухандаа хийж 10мин жигнэнэ.
  5. Хайлмагны зуурмагаа бүх орцоо нэг саванд хийж хутган бэлтгэнэ.
  6. Сууриа зуухнаасаа гарган дээрээс нь бэлдсэн хайлмагаа нэмээд зуухандаа буцааж хийн 10-15мин жигнэнэ.
PS: Ананас пайг зайрмагны хамт идэж болно.

3 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Амттай байх даа. Ананас ч гоё жимс шүү. Крем Фрайч гэж юу вэ?

Номинговь said...

amttai bailgui yahav. minii hamgiin durtai pie bga yum. hediin ooroo turshij uzsen, goy bolj bna le. cream fraich gej mongoloor bol tsotsgii yumuu daa. bi end irsen hoinoo l olj medsen yum. sweduud cream fraich hoolond bolon amttand aygui iheer heregledeg yum.
check: http://en.wikipedia.org/wiki/Cr%C3%A8me_fra%C3%AEche

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Heavy cream (cream) гээд миний крем гэж орчуулаад байдаг зүйл юм байна л даа... Энд krema гээд байдаг ш тээ уг нь, гэхдээ ганцхан төрөл (35 хувийн тослогтой) тэгээд сүүлийн ганц хоёр жил л их өргөн хэрэглэгддэг болж байгаа...