Sunday 19 April 2009

Лимонтой тахиа


Орц:

* 4 ш тахианы цээжний цул мах (2 тахианы)
* 2 амны халбага чидун жимсний тос
* 1 хумс сармис, үрсэн
* 2 амны халбага лимоны шүүс
* тал амттаны халбага давс
* тал амттаны халбага хар перц
* хятад Яншуй (coriander)

Бэлтгэх нь:
  1. Чидун жимсний тос, лимоны шүүс, давс, хар перцээ холиод тахианы цул махнууд дээрээ асгаад 1-2 цаг хөргөгчинд амраана.
  2. Ингэж бэлтгэсэн тахиагаа халааж бэлтгэсэн ил галын хэрээсэн төмөр дээр (тосгүй хайруулын тавганд шарж мөн болно) тал бүрийг шаргалтаж болтол 4-5 минут шараад таваглаад хэрчсиж бэлтгэсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.

2 comments:

Номинговь said...

Ene goy shuu. yag ijilhen joroor hiigeegui ch gesen tosteig hiij bsan yum bna. Piknik hiihed amarhan bogood amtlag goy yum bile. Shuud firingiin orond mangal deer sharna gesen ug.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Мангал чинь Монголоор ил гал байхгүй юу даа.. Гэхдээ заавал зуныг хүлээлгүй broiler гээд зуухны ил гал байдаг даа, тэрэнд эсвэл гэрийн цахилгаан griller-үүд дээр хийж болох байхаа.. Би лав хайруулын тавганд хийчихдэг :)