За нэг ийм юм байна аа хүүхээ, аан гээд сонсож бай. Бөөрөнхий сонгиноор ногоон сонгино тарьдаг юм байна. Энэ талаар сар гаруйн өмнө нэтээс уншаад өөрөө туршиж үзэв, эхний ургацаа хураагаад ногоон омлет хийгээд идчихсэн бас ч үгүй. Гарнаас гар унах биш туршаад үзээрэй, хүүхээ.
Юуны түрүүнд хөргөгчнийхөө доод талыг ухаад нэг бөөрөнхий сонгино шилээд авчих эхлээд. Бага зэрэг ургачихсан байвал бүр ч сайн, хурдан ургана аа гэсэн үг. Нэг баренье-ий шилэнд ус хийчих. Шилэн дээрээ сонгиноо суулгахад үндэс нь усанд хүрэхүйц байхад л болно. Ус хийсэн шилэн дээрээ сонгиноо суулгачих. Эхний хэд хоногт сонгины үндэс ургаад бавайгаад эхлэнэ. Ус нь дундрахаар дүүргээд байхаа мартуузай. Ургаагүй сонгино тарьсан бол долоо хоногийн дараанаас соёолж эхлэнэ. Соёолж эхлэсэнээс хойш 3 орчим долоо хоногийн дараа ургацаа хураагаад (зөвхөн ургасан ногоон хэсгийг хайчилж аваад шараад, хуураад) идчихэнэ. Усыг нь нөхөөд ургуулаад байвал нэг бөөрөнхий сонгиноос нилээн хэдэн ногоон сонгино хураачихана гэж мэдээрэй.
Мөн ногоон сонгины сезон бол дэлгүүрээс үндэстэй нь худалаж авсан ногоон сонгиныхоо зөвхөн ногоон хэсгийг тайрч идээд цагаан хэсгийг үндэстэй нь үндэсийг нь далдрахуйц шороонд булж суулгахаар ногоон нй ургаад байдаг юм билээ. Амжилт
Зүүлт
* Сонгиноо бүтнээр нь усанд суулгана шүү.
No comments:
Post a Comment