Бидний багадаа "АЙРАГ" хэмээн зулгааж ишийг нь зажилдаг байсан ургамалаар цай цаашлаад пай хийдэг юм байна. Надад их сонин санагдлаа, айраг нь олдоод гүзээлгэнэ нь байвал туршаад нэг үзээрэй. Дараа пайны жорыг оруулна аа :)
Oрц:
* 8 стакан "айраг"ны иш (rhubarb), угаагаад 2.5 см урттай хэрчиж бэлтгэсэн
* 8 стакан ус
* 1 ш нимбэг эсвэл жүржийн шүүс, үрсэн хальс (zest)
* 3/4 стакан сахар
* 2 стакан гүзээлзгэнэ угаагаад нухаж бэлтгэсэн (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Айрагаа усандаа хийгээд зөөлөртөл нь 20-25 минут буцалгана. Зөөлөрсөн ишнүүдээ цоорхой халбагаар сайтар шахаж бүх шүүсийг гаргаад хаяна. Сахараа нэмж хайлуулна. Лимоны шүүс, үрсэн хальс, гэзүүлзгэний нухашаа нэмж нийцүүлээд хөргөөд аягалаад бүтэн гүзээлзгэнээр чимэглэн мөстэй сервислэнэ.
No comments:
Post a Comment