Wednesday 8 April 2009

Ому будаа (Omu rice)




Oрц:

* 2 порц агшаасан цагаан будаа
* 1 ш тахианы цээжний цул мах, куб болгон хэрчсэн
* 1/2 сонгино, жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага вандуй
* 2~3 амны халбага улаан лоолийн паст эсвэл кетчуп
* давс
* хар перц
* ургамалын тос
* 4 ш өндөг

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд багахан тос хийж халаана. Сонгиноо нэмээд тунгалаг болтол нь хуурна. Тахиагаа нэмээд давс перцээр амтлаад болтол нь хуурна. Вандуйгаа нэмнэ, нийцүүлэн хутгана. Кетчупээ нэмээд нийцүүлэн хутгаад давс перц нэмбэл нэмээд гал дээрээс авна.
  2. 2 өндөг хутгаад багахан тостой өөр нэг хайруулын тавганд хийнэ. Галаа зөөллөөд өндгийг гүйцэд болоогүй байхад будааныхаа талыг омлетны нэг талд тавиад омлетны нөгөө талыг будаан дээгүүр давуулан омлетны нөгөө үзүүртэй уулзуулна.
  3. Бэлэн болсон ому будаагаа болгоомжтой, гулсуулан таваглаад кетчупээр чимэглээд сервислэнэ.
Зүүлт

* орцоор нь тоглон өөрийн нэрийн омү будааг бэлтгэж болно.

Эх сурвалж

2 comments:

3apaa said...

Цагаан хоолтонгууд гадуур их болжээ. Ганц нэг маш сайхан амттай Энэтхэг цагаан хоолны жор оруулахгүймуу? Улаанбаатарт байгаа цагаан хоолны газрууд завааруулах юм аа зайлуул. Ямар ч амт шимт байхгүй. Энэтхэг рестораны цагаан хоол бол тасархай байсан. Цагаан хоолтнууд өндөг, загас тахиаг алиныг нь ч орсон л бол амандаа ч хүргэдэггүй бололтой.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэд хэдэн цагаан хоолны жор vegan болон вежетериан үүлэн дотор байгаа. гэхдээ Энэтхэг цагаан хоол судлъя аа.