Энэхүү сандвичийг Спанглиш кинон дээр Адам Сандлэр хийдэг гэнэ шүү..
Орц:
* 3-4 зүсэм гахайн утсан мах (bacon)
* 2 зүсэм Монтрэй Жак бяслаг (Monterey Jack cheese)
* 2 зүсэм талх, toasted
* 1 амны халбага майонез
* 4 зүсэм улаан лооль
* 2 ш салат навч (butter lettuce)
* 1 амттаны халбага масло
* 1 ш өндөг
Бэлтгэх нь:
- Гахайн махаа шажигнуур болтол шарна.
- Нэг зүсэм талханб(toasted) дээрээ бяслагаа байрлуулаад халаасан зууханд хийж хайлуулна.
- Нөгөө талхан дээр нь шарсан гахайн мах, улаан лооль, салат навчаа байрлуулна.
- Хайруулын тавганд маслоо хайлуулаад өндгөө хагалж хийнэ. Шарыг дутуу болгоод салат навчин дээрээ тавина.
- Хайлсан бяслагтай талхаа мөн давхарлаж тавиад таваглаад голоор нь хуваан сервислэнэ.
2 comments:
Хийгээд үздэг хэрэгээ
Тэгээрэй хөө, хийхэд амархан, амттай сандвич шүү..
Post a Comment