Орц:
Гуриланд:
* 2 стакан гурил (250 гр)
* 3 ш өндөгний шар
* 1 амттаны халбага давс (5 гр)
* 100 гр масло, эсвэл маргарин (өрөөний темпратурт)
* бага зэрэг ус (50 орчим мл байхад хангалттай)
Шанз:
* 4 ш өндөгний шар
* 2 өндөгний цагаан
* 300 мл крем
* Давс
* хар перц
* 450 гр хөлдүү эсвэл шинэхэн бууцай (Spinach)
* 2 ш том бөөрөнхий сонгино
* 50 мл чидун жимсний тос
* Cummin
Бэлтгэх нь:
- Гурил, өндөгний шар, давс, масло, усаа холиод зуурна. Шанзыг бэлдтэлээ амраана.
- Сонгиноо арилгаад, жижиглэн хэрчээд 50 мл чидун жимсны тосондоо хийж хуурна. Сонгино шаргалтахаар хэрчиж бэлтгэсэн Spinach-аа нэмнэ. Шүүсгүй болтол хуурна. Давс, хар перц, Cummin хийн амтлана.
- Өөр нэгэн саванд 4 өндөгний шар, 2 өндөгний цагаан, кремээ холиод давс хар перцээр амтлана. Хөөсөртөл нь хутгаж, нийцүүлж бэлтгэнэ.
- Зуухаа 180 градуст халаана.
- Гурилаа бага зэрэг хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр илдэж бэлтгэнэ. Тослож бэлтгэсэн тартны хэвэнд байрлуулна.
- Хэвэнд байрлуулсан гурилан дээрээ Spinach-ны бэлдмэлээ нэмнэ. Кремны бэлдмэлээ мөн нэмээд халаасан зууханд 45 минут жигнэнэ. Жигнэх явцад кишийн дээд тал хэт борловол мөнгөн цаасаар таглаад үргэлжилүүлэн жигнэнэ. 45 минутын дараа зухнаасаа гаргаад 15 минут орчим хөргөөд, хэрчиж сервислэнэ.
No comments:
Post a Comment