Лууван
Лууванг хадгалахдаа уутанд хийн, хөргөгчнийхөө хамгийн доод, ногооны хэсэгт хадгалбал 10 хүртэл өдөр, bubble bag-т ороож хадгалвал 20 хүртэл хоног амт чанараа хадгалдаг. Илүү удаан хадгалахыг хүсвэл хиймэл хөрс бүрдүүлж (элсэнд булж) болно.
Луувангийн хараа сайжруулдаг нь батлагдсан бөгөөд 2 дугаар дэлхийн дайны үед Оросууд нисгэгчидээ шөнийн харах чадварыг нь сайжруулахааар хэт их лууван идүүлсэнд нисгэгчдийн арьс шаргал өнгөтэй болсон хэмээх яриа байдаг аж.
Орц:
* 900 гр лууван
* 1/2 стакан майонез
* чимх давс
* 1/3 стакан сахар
* 1/2 стакан лаазалсан ананас нухсан
* 1/2 стакан үзэм
* 2 амттаны халбага карри
* 1 чимх salary seed
* 1 чимх caraway seed
* 1 амттаны халбага нухсан сармис
Бэлтгэх нь:
- Луувангаа арилгаад, угаагаад төмс арилгагачаар зорж нимгэн ялтас болгон хэрчинэ.
- Бүх орцоо холиод нийцтэл нь хутгаад хүсвэл шууд сервислэж, хүсвэл 7 хоног хүртэл хөргөгчинд хадгална.
No comments:
Post a Comment