Oрц:
* 2 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага давсгүй масло
* 1 ш жижиг бөөрөнхий сонгино
* 1 лууван, савхлан хэрчсэн
* 1 ш celery савхлан хэрчсэн
* 225 гр үхрийн татсан мах
* 225 гр гахайн татсан мах
* 1 стакан сүү
* шинэхэн үрсэн nutmeg
* 1 стакан хуурай цагаан дарс
* 700-850 гр-аар (28-32 oz) бүтнээр нь лаазалсан улаан лооль (can whole tomatoes)
* 500 гр гоймон (penne, rigatoni, fusilli, эсвэл orecchiette)
Бэлтгэх нь:
- Томхон саванд тос, маслоо хийгээд халаана. Мало хөөсөрч эхлэхээр сонгино, лууван, celery-гаа нэмээд 2 минут хуурна.
- Махаа нэмээд 2 минутын турш сайтар хутгана. Давс, перцээр амтлана.
- Сүүгээ нэмээд nutmeg-р амтлана. Сүүг ууршитал ойролцогор 10 минут хутгаж буцалгана.
- Блендэрт лаазалсан улаан лоолио шүүсний хамтаар нэмээд нухаад махан дээрээ нэмнэ. Галаа зөөллөөд, таглалгүйгээр цаг орчим зөөлөн гал дээр буцалгана. Ингэж бэлтгэсэн соусыг хөргөөд таглаад хөргөгчинд 2 хоног, хөлдөөгчинд 1 сар хадгалж болно.
- Гоймонгоо зааврын дагуу чанаад шүүж бэлэн болсон соуснаасаа хүссэн хэмжээгээрээ холин сервислэнэ.
3 comments:
Цуйванг Монгол гоймон нэрээр хоолны номд оруулдаг болов уу?
Ниам ниам ниам... Ёстой гоё. Сая гоймон чанаж маслотой холиол энэ гоё зургийг чинь харж байгаал идчлээ :D
Цуйванг сайн мэдэхгүй ээ.. Дээр нэг Герман ном эргүүлж суутал монгол шөл гээд жор байсан даанч Герман хэл мэддэггүй болохоор ойлгоогүй, нэрнээс цаашгүй хэ хэ
Зараа: Хэ хэ, жинхэнээсээ бодоод идэхээр яг л амтагддаг юм билээ. Би багадаа аймар шийгуа идмээр санагдаад нэг лууван арилгаж аваад л шийгуа гэж бодоод идсэн чинь нээрээ шийгуа амтагдаад л нэг л сайхан байж билээ :)
Post a Comment