Орц:
* 5 амны халбага масло
* 12 ш маш нимгэн хэрчсэн хар талх (whole wheat bread)
* 225 гр хиам, гахайн мах (prosciutto эсвэл Serrano ham)
* 12 ш өндөг
* ¼ стакан 35% тослогтой крем
* мангир (ногоон сонгино)
* үрсэн пармежан бяслаг (Parmesan эсвэл Manchego cheese)
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана.
- Капкэкний 12 хэв тослож бэлтгэнэ. Талхан дээрээ масло түрхэнэ. алхаа хэвэндээ байрлуулаад доош нь зөөлөн дараад зууханд хийж 3 минут жигнэнэ. Дараа хэрэглэхээр бэлтгэж байгаа бол хэвэнд нь хөргөөд хэвтэй нь ороонд хөргөгчинд хадгална.
- Хэрчиж бэлтгэсэн хиамаа талхан сагсанд байрлуулаад дээээс нь 1 ш өндөг хагалан хийнэ. Давс, перцээр амтлаад өндөг бүр дээр 1/2 амттаны халбага крем асгана.
- 10-15 минут жигнээд (өндөгний цагаан болтол) гаргаж ирэн таваглаад бяслаг, мангираар чимээд халуунаар нь сервислэнэ.
No comments:
Post a Comment