Орц:
* 1 амны халбага давсгүй масло
* 1 амны халбага чидун жимсний тос
* 450 гр сонгино, жижиглэн хэрчсэн
* 3 ш яншуй, 1 мөчир ганга (thyme), 1 ш лаврын навчыг лийкний навчинд (ногоон хэсэгт) ороогоод задруулахгүйн тулд утсаар уяна.
* 28 ш дунд зэргийн хэмжээтэй сармисны хумс, арилгасан
* 4 стакан тахианы тунгалаг шөл (1 стаканыг шингэлэхэд хэрэглэнэ)
* 1 стакан крем (whipping cream)
* улаан перц (cayenne pepper), хүсвэл
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Масло, чидун жимсний тосоо дунд зэргийн саванд хийн дунд зэргийн гал дээр тавиж халаана.
- Сонгино, сармисаа нэмээд сонгиныг зөөрч шаргалттал хуурна.
- 3 стакан тахианы тунгалаг шөлөө амтлагчуудын баглааны хамтаар нэмнэ. Галаа нэмж буцалгаад галаа зөөллөн 15 минут буцалгана. Амтлагчны багцыг шүүн авна.
- Шөлөө блендэрдээд буцаан шөлний савандаа хийн галаа асаагаад креээ нэмнэ.
- Хутгаж нийцүүлээд, шөлөө халаагаад хүсвэл шингэлээд хэрэгтэй гэж үзвэл давс, улаан, хар перцээр амтлаад аегалаад халуунаар нь сервислэнэ.
1 comment:
Зараа ахын туридсан Япон сонгино сармисны шөлийг хайгаад олсонгүй, энэ Франц сонгино сармисны шөл.
Post a Comment