Tuesday, 11 November 2008

Ногоогоор амталж хуурсан, агшаасан будаа


Oрц:

* 1/4 стакан цуу
* 3 амны халбага хуурай цаган дарс эсвэл будааны дарс
* 2 амны халбага газрын самарны тос
* 2 хумс сармис, нухсан
* 1 ш лууван, кублэн хэрчсэн
* 1 ш ногоон чинжүү, жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан вандуй
* 4 стакан жигнэсэн будаа

Бэлтгэх нь:
  1. Дарсаа, цуутайгаа холиж бэлтгэнэ.
  2. Томхон хайруулын тавганд тосоо халаана. Сармисаа нэмээд 1 минут хэртэй хутгана. Лууван, чинжүү, вандуйгаа нэмнэ. 2 минут хэртэй хуураад будаагаа нэмнэ.
  3. Цуу, дарсны бэлдмэлээ нэмээд нийцтэл нь хутгаад будаагаа халахаар таваглаад сервислэнэ.
Зүүлт

* Өөр төрлийн ногоонууд (эрдэнэшиш, жижиглэн хэрчсэн төмс..) ашиглаж болно.
* Энэхүү будааг өндөгтэй бэлдтгэх нь бий. Өндөгтөй бэлтгэх бол өөр нэгэн хайруулын тавганд бага зэрэг тос хийгээд сайтар хутгаад будаан дээрээ нэмнэ.

2 comments:

Anonymous said...

Anhzaya chi YOSTOI goy 2 shirheg blogtoi yum bna. hoyulangaar ni orj sonirhloo. chi stanbuld heden jil bolj bga we. yamar chigleler surdag we. Shine tanil Zorigt8

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Өө tnx Стамбулд одоо 5 жил болчих шив дээ. Хурдан ч юм даа. Сэтгүүлчээр сураад төгссөн. Одоо магистар хийх гээд л үзэж тарж байна даа кк