Энэхүү жигнэмэгийн талаар хэд хэдэн домог байдаг. Түүнээс хамгийн сонирхолтой нь мэдээж Монголыг маань оролцуулсан домог юм :). 14 дүгээр зууны үед Хятад улс Монголчуудын дарлалд байхад Хятад хувисгалч Чу Юуан Чан, гишүүд иргэдийн хооронд холбоо барих зорилгоор, хугалхаар дотроос нь захиа, бичиг гардаг энэхүү жигнэмэгийг зохиосон гэх нь бий. Энэхүү жигнэмэгний үүргээ сайн биелүүлсэний үндсэн дээр Минг гүрэн үүссэн гэдэг байна.
Орц:
* 2 ш том өндөгний цагаан
* 1/2 амттаны халбага ваниллинь охь
* 1/2 амттаны халбага алмондны охь (almond extract)
* 3 амны халбага чидун жимсний тос
* 8 амны халбага гурил
* 1+1/2 амттаны халбага цардуул
* 1/4 амттаны халбага давс
* 8 амны халбага сахар
* 3 амны халбага ус
Бэлтгэх нь:
- Жигнэмэгэн дотор хийх захиа, зурлагаа бичиж, принтерлэж аваад тайрч, хуйлж бэлтгэнэ.
- Зуухаа 150 градуст халаана.
- Өндөгний цагаанаа, ваниллины охь, чидун жимсны тостойгоо холиод цагаан болж, хөөсөртөл хутгана.
- Цардуулаа нэмж хутгана.
- Ус, сахараа нэмээд, цэст нь гурилаа нэмж нийцүүлнэ.
- Тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дэр 1 амны халбагийг асгаад бөөрөнхийлөн 15 минут орчим жигнэнэ. Анхлан хийж буй хүмүүст нэг удаад 2-3с илүүгүй жигнэхийг зөвлөдөг. Учир нь гаргаж ирээд халуун дээр нь 20 орчим секундэнд захиагаа хийн хэлбэрт оруулахгүй бол хөрж, хэлбэрт орохгүй болдог.
- Бэлэн болсон жигнэмэгээ гаргаж ирээд нугалж бэлтгэсэн захиагаа голд нь тавиад 2 талыг нь хавсарган давхарлаад голоос нь савхаар зөөлөн чимхэж хэлбэрт оруулна. Жигнэмэг таны хөрсөн бол богино долгионы зууханд халаагаад хэлбэрт оруулах гээд үзээрэй.
- Ийм жигнэмэгийг хугалаад дотрох захиаг нь гаргаж уншчихаад иддэг заншилтай.
Өөр нэгэн арга
Орц:
* 1 ш өндөгний цагаан
* 1/8 амттаны халбага ваниллины охь
* 1 чимх давс
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан сахар
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халаана. Тавцангаа тослож бэлтгэнэ. Төлөгөө хүсвэл гараараа, хүсвэл компьютер дээр бичээд хэвлэж бэлтгэнэ.
- Өндөгний цагаанаа ваниллины охь, сахартайгаа цахилгаан холигчоор цагаан болж хөөсөртөл нь хутгана.
- Гурилаа давстайгаа шигшиж бэлтгэнэ. Өндөгний цагаан дээрээ нэмнэ.
- 1 амттаны халбага зуурмагийг тослож бэлтгэсэн тавцан дээр хооронд нь 10 см зайтай асгана. Халаасан зууханд 5 минут орчим жигнэнэ. Эхний ээлжинд 2-3г жигнээд халуун дээр нь хуйлж бэлтгэсэн мэргээ хийн хэвлэж амжих эсэхээ харах хэрэгтэй.
- Хэвлэхдээ бэлэн болсон жигнэмэгээ халуун дээр нь тослож бэлтгэсэн тавцан дээрээс том далбагар халбараар хусаж аваад бэлтгэх тавцан дээрээ эргүүлэн тавина. Мэргээ голд нь тавиад голоор нь нугалан хуйлаад томхон амсартай аяганы амсар дээр тавиж талыг нь нааш нь талыг нь цааш нь (аяганы дотор тал руу) унжуулан тавина. Эсвэл нугалаад маффингийн хэвэнд байрлуулах хэрэгтэй. Хөртөл нь ийм байдалтай байлгаж байгаад авч тавган дээр тавин сервислэнэ.
2 comments:
Vay Yamar sonin yum
bilmiyordum. Bir gun yapak... :)
yapariz, yeter ki iste :)
Post a Comment