Tuesday, 4 November 2008

Амталж шарсан лийк



Орц:

* 5 ш том лийк
* 2 амны халбага утсан гахайн махны тос (bacon)
* 1 амны халбага балзамик цуу

Бэлтгэх нь:
  1. Лийкний үндэс, ишийг (гүн ногоон хэсэг) хэрчиж хаяна. Уртааш нь голоор нь хэрчиж бэлтгэнэ.
  2. Ахиухан ус хийсэн саванд хийн сайтар угааж давхрага бүрийн завсараар агуулагдах шорооноос салгана.
  3. Сэгсэрч хатаагаад урд эсвэл хойд хэсэгт нь гал түлж бэлтгэсэн ил гал дээр өрөөд багсны тусламжтайгаар гахайн махны тосоор тослоно. Таглаад хэрээсэн төмрийн мөр гартал 3-6 минут жигнэнэ.
  4. Гал түлээгүй хэсэгтээ мөнгөн цаас дэвсээд лийкээ өрж 1 амны халбага балзамик цуугаараа амтлана. Хоёр хоёроор нь давхарлан, буцааж эвлүүлж (бүтэн болгож буй мэт) тавиад, мөнгөн цаасаа нугалан, ороогоод шууд биш галд (indirect heat) зөөлөртөл нь, 10-12 минут, жигнэнэ.
  5. Бэлэн болсон лийкээ хүсвэл тэр чигээр нь, хүсвэл ямааны бяслаг, шарсан гахайн махаар чимээд сервислэнэ.

No comments: