Орц:
* 400 гр машиндсан мах
* 4 амны халбага хатааж нунтагласан талх (сухарь)
* тал сонгино, жижиглэн хэрчсэн
* 1 ш өндөг
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- Махаа, талхны хатаамж, сонгинотойгоо холиж сайтар базна. Өндгөө нэмээд, давс перцээр амтлан нийцтэл хутгана.
- Алгаа хүйтэн усаар норгоод базаж бэлтгэсэн махнаасаа хушига дайтайг тасдаж аваад бөөрөнхийлөөд алгаараа зөөлөн дарж хавтгайлна.
- Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд (тосгүй халаасан хайруулын тавганд шарж болно) хийн 2 талыг нь шаргалттал шарна. Тавагаглаад будаа эсвэл салатаар хачирлан сервислэнэ.
* Ингэж бэлтгэсэн махаар бөөрөнхий мах хийж болно.
* Ил гал дээр шаравал илүү амттай болдог. Ил гал дээр шарах бол хажууд нь улаан лооль, чинжүү, хаш тавиж шараад хачир болгож сервислээрэй.
No comments:
Post a Comment