Орц: (16 порц)
* 1 1/2 стакан маргарин
* 3 стакан сахар
* 2 сака гурил, шигшсэн
* 1 стакан будааны гурил (rice flour)
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг
* 2 стакан бүлээн сүү
* 6 ш өндөг
* 2 стакан пармежан бяслаг
* 1/2 стакан сахар
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан sesame үр
Бэлтгэх нь:
- Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. Дунд зэргийн хэмжээтэй шилэн хэв тослож бэлтгэнэ.
- Томхон аяганд маргаринаа 3 сатакн сахарын хамтаар цагаартай нь хутгаж бэлтгэнэ. Дараа нь гурил, будааны гурил, хөлгөгч нунтаг, сүүгээ нэмж нийцүүлнэ.
- Өндөг болон пармежан бяслагаа нэмээд сайтар хутгаж нийцүүлээд тослож бэлтгэсэн хэвэндээ юүлнэ.
- Жижгэвтэр аяганд үлдсэн 1/2 стакан сахар, 1/4 стакан гурил, sesame үрээ холино. Хэвэнд юүлж бэлтгэсэн бэлдмэл дээрээ жигд тараан цацна. .
- Халааж бэлтгэсэн зууханд хийн 45 минут жигнээд гаргаж ирэн шүдний чигчилүүр зоож үзнэ. Зоосон шүдний чигчилүүр маань цэвэрхэн гарч ирвэл хэвнээс нь гаргаад, дөрвөлжилөн хэрчээд сервислэнэ.
No comments:
Post a Comment