Oрц:
* Нимгэн илдсэн гурил
* хайлдаг, шар бяслаг (spinach, машиндсан мах, төмсний нухаш гээд хүссэн орцоо хэрэглэж болно.)
* масло (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Бяслагаа үрж бэлтгэнэ.
- Нимгэлэн илдсэн гурилныхаа голд үрсэн бяслагаа тараан тавиад, 4 талыг нь дугтуй нугалж буй мэт нугална.
- Хайруулын тавган дээрээ бага зэрэг масло хийн халаагаад (маслогүй жигнэж болно) голд нь шанз тавиж, эвхэж бэлтгэсэн гурилаа хийнэ. 2 талыг нь алтан шаргал болтол шараад гаргаад, зүсээд, таваглаад сервислэнэ.
Spinach-тай шанз бэлтгэхэд:
Орц:
* хагас кг Spinach навч
* 1 ш жижиг сонгино
* 3-4 ш ногоон сонгино
* бага зэрэг фета бяслаг
Бэлтгэх нь:
- Бөөрөнхий сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Хайруулын тавгаа халаагаад бага зэрэг тос хийн сонгиноо нэмнэ. Давс цацаж сонгиноо тунгалаг болохоор Spinach навчаа ногоон сонгины хамтаар нэмнэ. Шүүсгүй болтол хуурна.
- Шанзаа хөргөөд бяслагаа нэмнэ. Бага зэрэг давс, хүсвэл хар, улаан перцээр амтлана.
- Ийм шанз хэрэглэх тохиолдолд нимгэн илдсэн гурилаа тэнцүү хэмжээний сүү, ус холиод багсаар норгоод шанзаа тавиж нугалаад шарна.
* татсан мах
* сонгино
* давс
* хар перц
* бага зэрэг сармис
* тос
Бэлтгэх нь:
- Маш бага тос халаагаад сонгино сармисаа нэмж хуурна.
- Махаа нэмээд давс перцээр амтлан хуурна. Хүсвэл өөр бусад амтлагч нэмж болно.
- Шанзаа хөргөөд гурилныхаа голд тавиад дугтуй нугалж буй мэт нугалаад шарна.
No comments:
Post a Comment