Tuesday, 4 November 2008
Vichyssoise-Лийкний зутан шөл
Орц:
* 3 амны халбага масло
* 450 гр хэрчсэн лийк (уртааш нь зүсээд, үүссэн 2 хэсгийг эргүүлэн, зүссэн талыг ны доош ньь харуулж байгаад уртааш нь зүсээд, 4 хэсэг болгоод жижигллэн хэрчинэ.)
* 1 амттаны халбага давс
* 400 гр төмс (салат маягаар жижиг дөрвөлжин болгож хэрчсэн)
* 4 стакан ногооны тунгалаг шүүс
* 1 амттаны халбага цагаан перц
* 1 стакан buttermilk
* 1 стакан крем (heavy cream)
Бэлтгэх нь:
1. Масло хайлуулаад жижиглэн хэрчсэн лийкээ нэмнэ. Давсаа тараан цацаад зөөлөн гал дээр тунгалаг болтол нь ойролцоогоор 20-25 минут хуурна.
2. Жижиглэн хэрчсэн төмс, ногооны тунгалаг шөлөө нэмээд таглаж ногоог зөөлөртөл, 40-45 минут, буцалгана.
3. Кремээ buttermilk-тэлгээ холиж бэлтгэнэ.
4. Бэлэн болсон шөлөө блендэрдээд хажуугаар нь кремний бэлдмэлээ бага багаар нэмнэ.
5. Цагаан перцээрээ амтлаад аягалж шарсан цагирган лийкээр чимээд халуунаар нь сервислэнэ.
6. Зуны улиралд аягалаад, хөргөөд, мангираар чимж сервислэнэ.
Labels:
tested recipes,
Франц Гал Тогоонд,
хүнсний ногоо,
шөл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment