Saturday, 1 November 2008
Уксусны хүнсэн дэх хэрэглээ-2
* Шарсан төмсөө кетчупны оронд алим эсвэл буудайн (malt) цуунд дүрээд идээд үзээрэй. Англичууд шарсан төмсөө ингэж иддэг гэнэ. Дээрх цуунууд шарсан хуурсан мах, загастай бас зохицолтой байдаг гэнэ.
* Хоол хийх явцад гал тогооноос таны түлэнхий үнэртээд байвал өөр нэгэн ширмэн дээр бага зэрэг усыг бага зэрэг цагаан цуутай холин буцалгах хэрэгтэй. Цагаан цуутай ус ууршин гал тогооны тань агаарыг цэвэрлэх болно.
* Гарт таны сонгины үнэр шингээд гарахгүй байгаа бол бага зэрэг цаган цуу алган дээрээ асгаад хоёр алгаа хооронд нь үрэх хэрэгтэй.
* Бялууны кремыг (frosting) сахаржих/талстжихаас хамгаалахын тулд ганц хоёр дусал цагаан цуу дусаах хэрэгтэй. Энэхүү арга цагаан кремийг улам цагаан, гялалзсан болгодог байна.
* Меренг жигнэмэгээ илүү хөвсгөр болгохын тулд хэрэглэх 3-4 өндөгний цагаан дутамдаа 1 амттаны халбага цагаан цуу нэмэх хэрэгтэй.
* Лаазалсан шөл, соусанд 1 амттаны халбага улаан эсвэл цагаан дарсны цуу нэмж амт чанарыг нь нэмэгдүүлэнгээ аривжуулж болно.
* Их тосонд шарсан хоолны булхсан их тосны амтыг дарахын тулд шарах явцдаа шарагчиндаа (тосондоо) бага зэрэг цагаан цуу нэмэх хэрэгтэй.
* Хэт шорвог хоол бэлтгэсэн бол бага зэрэг цагаан цуу нэмж шорвог амтыг дарж/багасгаж болно.
* Туна загастай салат бэлтгэхдээ ямар ч хамаагүй амлагчтай цагаан цуунаас (herb-flavored white distilled vinegar) ганц хоёр дусаах хэрэгтэй.
* Будаа агшаахдаа усанд нь бага зэрэг цуу нэмснээр будаа маань агшаах явцад хэт болж нялцайхгүй, нэг нэгээрээ салдаг болсон байна.
* Цагаан цуунд дарсан чидун эсвэл pimento-г (нэг төрлийн улаан чинжүү) хэдэн ч жил хөргөгчинд хадгалсан мууддаггүй.
* Өндөг чанахдаа хагалахгүйн, хагарсан ч задарч асгаруулахгүйн тулд усандаа бага зэрэг цагаан цуу нэмэх хэрэгтэй.
* Угаалуур тань тагларсан бол угаалтуурынхаа нүх рүү 2-3 амны халбага хүнсний сода хийгээд араас нь тал стакан орчим цагаан цуу хийнэ. 30 орчим минутын дараа угаалтуурын битүүрэл ул мөргүй болсон байна.
* Бага насны хүүхэдтэй бол хааяа шалаа цагаан цуутай усаар арчиж ариутгаж байхад гэмгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment