Quiche=Pie (Киш Pie-ны давстай хувилбар гэж би ойлгоод байгаа :))
Pie=бялуу (American Pie киног Америк Бялуу гж орчуулсан байсан санагдана.)
ground beef quiche=татсан махтай бялуу :) (буруу гаргалгаа болчихов уу?)
Орц:
Гуриланд:
* 2 стакан гурил (250 гр)
* 3 ш өндөгний шар
* 1 амттаны халбага давс (5 гр)
* 100 гр масло, эсвэл маргарин (өрөөний темпратурт, жижиглэн хэрчсэн)
* 1/2 стакан ус (125 мл)
Шанзанд:
* 230 гр машиндсан мах
* 1/2 стакан хэрчсэн сонгино
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хатааж нунтагласан oregano
* 1/2 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 1/4 амттаны халбага хар перц
* 3 ш өндөг
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан майонез
* 1 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)
* 1 стакан үрсэн Swiss cheese
Бэлтгэх нь:
- Гурилныхаа бүх орцыг холиод зуурч хэсэг амраагаад нимгэлэн илдээд тослож бэлтгэсэн хэвэнд байрлуулна.
- Хайруулын тавганд махаа сонгины хамтаар хийж махыг борлож, сонгиныг зөөлөртөл хуурна.
- Шүүгээд давс, oregano, сармисны нунтгаа нэмнэ. Нийцтэл хутгана.
- Томхон аяганд өндөг, сүү, майонезаа холиж нийцүүлнэ. Бяслагаа нэмнэ.
- Бяслагны бэлдмэл дээрээ хуурч бэлтгэсэн махаа нэмээд сайтар холино. Хэвэнд байрлуулсан гурилан дээрээ нэмээд 175 градуст халаасан зууханд хийн голд нь зоосон чигчлүүр цэвэрхэн гарч ирдэг болтол жигнэнэ.
- Бэлэн болсон кишээ 5 минут орчим амраагаад хэрчиж таваглаад сервислэнэ.
2 comments:
Whoah!!! Тоглоом шоглоом болгож махтай бялууны тухай яригдаж байсан болохоос байдаг гэж огт сонсоочгүйм байна. Миний мөрөөдлийг биелүүлээд байна уу даа? Машшшш их баярлалаа :D Чи шүү!!!
хэ хэ, nothing is impossible гэдэг биз дээ. Олон олон улс үндэстэн юу эс идэхэв дээ, маниусын вкуст таархуу л гэдэг асуудал байхаас...
Post a Comment