Орц:
* 125 гр масло
* 100 гр шоколад
* 1 стакан сахар
* 5 ш өндөг
* тал стакан гурил
* 4 бөмбөлөг ваниллинтай зайрмаг (сервислэхэд)
Бэлтгэх нь:
- Масло хайлуулна. Шоколадаа жижиглэн хувааж нэмээд хутгаж нийцүүлнэ. Галаа унтраана.
- Сахараа нэмнэ. Хэсэг хутгаад өндгөө нэмж хутгана. Гурилаа нэмж нийцүүлээд тослож бэлтгэсэн капкэкний хэвэнд хийнэ.
- 180 градуст халаасан зууханд хийн 8 минут жигнээд, халуун дээр нь хэвнээс нь гарган 1 бөмбөлөг зайрмагтай сервислэнэ.
No comments:
Post a Comment