Sunday, 23 November 2008

Bean 'N' Beef Quesadillas


Орц:

* 1 1/2 стакан салса
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн яншуй
* 3 амны халбага лаймны шүүс (lime juice)
* 1 стакан лаазалсан хар буурцаг, зайлаад шүүсэн (black beans)
* 1/2 стакан хөлдөөсөн эрдэнэшиш
* 2 стакан болгосон үхрийн мах, хэрчсэн
* 2 стакан үрсэн Monterey Jack бяслаг
* 8 ш тортилла
* 1 амны халбага ургамалын тос

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд салса, яншуй, лаймны зүүсээ холино. Өөр нэгэн саванд буурцаг, эрдэнэшиш үлдсэн 1/2 стакан салсагаа холино.
  2. Мах, эрдэнэшиш буурцагны холимог, бяслагнаасаа тортилла бүрийн тал дээр байрлуулаад хоосон талаа нугалан 1 амны халбага тос хийж дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавганд хийн 2 талыг нь шаргалттал, бяслаг хайлтал 1-2 минут шарна.
  3. Бэлэн болсон Quesadillas -гаа гурвалжилан хэрчээд салсаттай сервислэнэ.

4 comments:

Anonymous said...

bayariin mend ..busgui..:-)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудаа Улс Тунхагласаны баярын мэнд хүргье.

3apaa said...

Блогийн чинь тайлбар үгийг анзаарч байгаагүй хоолны жоронд чинь ач хологдол өгөөд байдаг байсан чинь сая учрг нь оллоо. Загатнасан газар майжсан байна. Би хэдэн ажилчиддаа байнга хэлдэг үг байдаг байшт хэ хэ... Ямарваа нэгэн юм хийхэд хамгийн чухал орц бол сэтгэл юм гэж... Хоол хийхэд ч тийм байдаг гээл нээх сургамжилдаг байхгүй юу хэ хэ.

Би ер нь их хойрго ухаантай байхаа. Чиний дээр үед өөр нэг найздаа зориулж бичсэн сэтгэгдэлийг сая ойлгож үхтлээ инээсэн гэвэл яах уу? Нөгөө "Одоо сайтар хутгаарай" гэж хэлээд бөөн инээдэм болсон байсандаа. Чиний блогоос нарны гэрэл сацардаг шүү. Бичээд байгаарай.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зараа ах дандаа намайг магтаж байдгийм, хүн ичээгээд :р
Нээрээ гоё үг байгааз, би анх блог хөтөлж эхлээд хаанаас ч билээ энэ үгийг, зургийг олоод их таалагдаад шууд л блогийхоо тайлбар болгосийн.
Нэг удаа блогийнхоо нүүрээр тоглож байгаад зургаа алга болгоод уйлангаа шахсан. Түүнээс хойш нүүр мүүрээрээ оролдохоо больсон кк
Зөндөө урмын үг хайрладагт баярладаг шүү.