Friday, 31 October 2008

Gyro (Döner)



Орц:

* 1 ш дунд зэргийн сонгино
* 1 амны халбага нухсан сармис
* 1 амны халбага rosemary
* 1 амны халбага marjoram
* тал амттаны халбага хар перц
* 2 амттаны халбага давс
* 950 гр татсан мах

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад роботонд (food processor) хийж хэрчинэ. Гаргаж ирээд давхарлаж бэлтгэсэн масло эсвэл гүзээ даавуун дээр тавиад шүүсийг нь шахна.
  2. Шүүсийг нь шахаж бэлтгэгэсэн сонгиноо сармис, амтлагчууд, махны хамтаар буцааж роботондоо хийж нийцүүлнэ.
  3. Махны бэлдмэлээ бэлэн болохоор 2 давхарлаж тависан гялгар уутан дээр асгаад ороож цилиндр (модны тайрдас) хэлбэрт оруулна.
  4. Ороож бэлтгэсэн махаа хөргэгчинд хийн хамгийн багадаа 2 цаг амараана.
  5. Döner-г (дөнэр) тусгай босоо roaster-аар бэлтгэдэг. Дөнэрийг хэвтээ roaster байгаа бол тэрийгээ эсвэл бүр зуухандаа жигнэж болно.
  6. Roaster хэрэглэх бол хөргөж бэлтгэсэн махаа гаргаж ирээд шорлоно. Шорлохдоо 2 захын төмөрт хүргэхгүйг хичээнэ. Шорлож бэлтгэсэн махаа сууринд нь хийгээд, махныхаа доор 2 давхарлан бэлтгэсэн мөнгөн цаас тавина. Хэрвээ Roaster таны серамик халаагчтай бол өндөр (high) дээр 15 минут жигнэнэ. Галаа зөөллөн дунд зэрэг (medium) дээр 20-30 минут жигнээд галаа унтраан 15 орчим эргүүлнэ. Хэрвээ Roaster таны нүүрсээр халдаг бол уртааш нь голд нь нүүрс тавилгүйгээд 2 захад нь ахиухан нүүрс тавиад ахиухан гал асаана. Хэрвээ Roaster тань газаар халдаг бол дунд зэргийн галаар жигнэнэ. Дотоод темпратур ойролцоогоор 175 хүрсэн байх ёстой.
  7. Roaster байхгүй бол махаа хэвэнд хийгээд 160 градуст халаасан зууханд өөр нэгэн томхон тавцан ус дүүргээд усан дотроо хэвтэй махаа тавиж 60-75 минут жигнэнэ. Махны дотоод темпратур 170 градус байх хэрэгтэй. Цагийн дараа болсон дөнэрээ гаргаж ирээд дээгүүр нь хөвөх тосыг асгаад дээр нь хүндхэн зүйл (мөнгөн цаасан ороосон тоосго, ном...) тавина. Махаа 15 минут амраагаад нимгэн зүсэж сервислэнэ. Ингэж бэлтгэсэн махыг Туркууд олон янзаар сервислэдэг бөгөөд бага зэрэг будаан дээр нимгэн нимгэн хэрчсэн мах тавихад pilav üstü döner буюу будаан дээрх дөнэр, нимгэлэн хэрчсэн махан дээрээ тараг асгаад yoğurtlu kebab буюу тарагтай кебаб, бага зэрэг лооль, дарсан огурцы, салат навчны хамтаар талхны завсар хавчуулахад ekmek arası буюу талхны завсрах зэргээр сервислэдэг. Талхны заврах нь хамгийн хямд, түргэн хоол болно.


Gyro

Грекүүд пита талхны завсар хавчуулан хүммүс эсвэл жажик (τζατζίκι)хэмээх огурцы, сармистай бэлтгэсэн тараг асгаж сервислэнэ.

Жажик

Орц:

* 450 мл тараг (Greek yogurt байвал сайн)
* 1 ш том огурцы, халисласаад, үрийг нь халбагаар хусч гаргаад, жижиглэн хэрсэн
* давс
* 4 хумс сармис, нухсан
* 1 амны халбага чидун жимсний тос
* 2 амны халбага улаан дарсны цуу (red wine vinegar)
* 5-6 ш гааны (mint) навч

Бэлтгэх нь:
  1. Жижиглэн хэрчсэн огурцыгаа давуун ороон зөөлөн дарж хатаана.
  2. Таргаа гүзээ даавуунд ороон үзүүрүүдийг нийлүүлэн голоор нь шорлоод өндөр шилэн саван дээр шорыг тэгнүүлэн тавьж 1-2 цаг байлган шар усыг нь шүүнэ.
  3. Гааны навчаа давхарлан тавиад ороож нарийхан зүснэ.
  4. Бүх орцоо холиод бага зэрэг давс нэмж амтлана. Хөргөгчинд 7 хүртэл хоног хадгалж болно.
  5. Халаасан пита талхан дээрээ бага зэрэг мах тавиад, лооль, нимгэн хэрчсэн сонгино нэмээд хүммүс эсвэл жажикнаасаа асгаж сервислэнэ.
Зүүлт

* Döner гэдэг нь эргэдэг хэмээх Турк үг юм.
* Дөнэрийг жигнэсэн ногоо, нухсан төмстэй сервислэж болно.
* Дөнэрийг тахианы махаар бэлтгэж болдог.

No comments: