Орц:
* 450 гр хулуу (zucchini)
* 1 ш жижиг бөөрөнхий сонгино
* 2 амны халбага давс (kosher salt)
* 2 стакан алимны хүчил
* 1 стакан сахар
* 1 1/2 амттаны халбага хуурай гич (dry mustard)
* 1 1/2 амттаны халбага бяцалсан шар эсвэл бор гичний (mustard seed)
* 1 амттаны халбага нунтаг turmeric
Бэлтгэх нь:
- Хулуугаа угаагаад 2 талыг нь авна. Хэрчигчтэй бол хэрчигчээ ашиглан жигд нимгэнтэй хэрчинэ.
- Сонгиноо арилгаад мөн адил нимгэн нимгэн хэрчинэ.
- Хэрчиж бэлтгсэн хулуу, сонгиноо холиод дээр нь хэдэн ширхэг мөс байрлуулна. Давстай усаа нэмээд 1 цаг орчим байлгана.
- Сахар, turmeric, хүчил, гич боло гичний үрээ холиод 3 минут орчим зөөлөн гал дээр буцалгана. Сахар уусахаар гал дээрээс аваад хөргөнө.
- Хулуу сонгиноо шүүгээд угааж ариутгасан шилэнд байрлуулна. Хөргөж бэлтгэсэн уусмалаа хийгээд таглан хамгийн багадаа 1 хоног хөргөгчинд байлгана.
2 comments:
Гоё болонез, карбонара хийх аргыг бичээч хө.
За тэгнээ
Post a Comment