Friday, 21 November 2008

Татсан махтай киш (Зараад)

Зараагийн хамгийн анхны сэтгэгдэл нь "Mахтай бялууны жор байна уу?" байсан шиг санагдаж байна. Тэрийг санаад энэ жорыг Зараад хаяглачихлаа.
Quiche=Pie (Киш Pie-ны давстай хувилбар гэж би ойлгоод байгаа :))
Pie=бялуу (American Pie киног Америк Бялуу гж орчуулсан байсан санагдана.)
ground beef quiche=татсан махтай бялуу :) (буруу гаргалгаа болчихов уу?)



Орц:

Гуриланд:

* 2 стакан гурил (250 гр)
* 3 ш өндөгний шар
* 1 амттаны халбага давс (5 гр)
* 100 гр масло, эсвэл маргарин (өрөөний темпратурт, жижиглэн хэрчсэн)
* 1/2 стакан ус (125 мл)

Шанзанд:

* 230 гр машиндсан мах
* 1/2 стакан хэрчсэн сонгино
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хатааж нунтагласан oregano
* 1/2 амттаны халбага сармисны нунтаг (garlic powder)
* 1/4 амттаны халбага хар перц
* 3 ш өндөг
* 1/2 стакан сүү
* 1/2 стакан майонез
* 1 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)
* 1 стакан үрсэн Swiss cheese

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа бүх орцыг холиод зуурч хэсэг амраагаад нимгэлэн илдээд тослож бэлтгэсэн хэвэнд байрлуулна.
  2. Хайруулын тавганд махаа сонгины хамтаар хийж махыг борлож, сонгиныг зөөлөртөл хуурна.
  3. Шүүгээд давс, oregano, сармисны нунтгаа нэмнэ. Нийцтэл хутгана.
  4. Томхон аяганд өндөг, сүү, майонезаа холиж нийцүүлнэ. Бяслагаа нэмнэ.
  5. Бяслагны бэлдмэл дээрээ хуурч бэлтгэсэн махаа нэмээд сайтар холино. Хэвэнд байрлуулсан гурилан дээрээ нэмээд 175 градуст халаасан зууханд хийн голд нь зоосон чигчлүүр цэвэрхэн гарч ирдэг болтол жигнэнэ.
  6. Бэлэн болсон кишээ 5 минут орчим амраагаад хэрчиж таваглаад сервислэнэ.

2 comments:

3apaa said...

Whoah!!! Тоглоом шоглоом болгож махтай бялууны тухай яригдаж байсан болохоос байдаг гэж огт сонсоочгүйм байна. Миний мөрөөдлийг биелүүлээд байна уу даа? Машшшш их баярлалаа :D Чи шүү!!!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

хэ хэ, nothing is impossible гэдэг биз дээ. Олон олон улс үндэстэн юу эс идэхэв дээ, маниусын вкуст таархуу л гэдэг асуудал байхаас...