Thursday 27 November 2008

Сармис тарив :)



Багадаа Зүүххараа-д нэг ногоо тарихад туслаж, зэрлэг энэ тэр зулгааж нэг зуныхаа амралтыг өнгрөөж байсийм. Сармис, төмс зэрэг ногоог өөрсдөөр нь үрслүүлдгийг мэдээд тэр үөдээ их сонин санагдаж байсансан.
Хэзээнээс дахиад нэг удаа сармис тариж үзмээр санагдаад гар загатнаад байдаг болсон байлаа. Тэгсэн саяхан цэцэг үрслүүлэхээр шороо, бордоо авсан маань илүү гараад томхон аяган дотор үлдсэн шорооноосоо хийн 3 хумс сармис гэмтээлгүй арилгаад булсан юм. Тэгсэн өнөөдөр харсан хөөрхөн соёолоод гараад ирчихэж, бүр гурвуулаа. Хайр хүрсэн гэж яанаа :) Уг нь тариад гурав л хонож байгаа юмсан, энэ байдлаараа мөдхөн би гэж хүн тарьсан сармисаа хураагаад, хумслаад, арилгаад хоолонд хийх нь дээ хэ хэ. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ургаагүй сармисаа хураагаад арилгаад ямар хоол хийхээ гээд өдрийн бодол шөнийн зүүд :).

5 comments:

3apaa said...

Японы сонгино сармисны шөл гэж мундаг гоё хоол байдагшт.

Anonymous said...

cool..:-)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би лаг тариачин болох шинжтэй, 100 хувь ургац авч байгаа биз дээ :р

Anonymous said...

Ямар сонин юм бэ,тэгвэл сайн чанарын сармис ганцыг шороонд суулгачихвал ургах нь байшд.Хумсаа далд ортол нь шороондоо суулгахуу,чи нэг зөвлөөрэй.Шууд л суусан газраасаа шороо атгаад аймаар байнуу

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Аанхаа, сармисаа гэмтээлгүй (үндэс энэ тэрийг нь авахгүй шүү) арилгаад жоохон гүнзгийдүү саванд шороо зулж байгаад (сармисны үндэс ургана гэж тооцоолоод) л сармисаа үндэсийг нь доош нь харуулаад булчихана. Тгээд л хэд хоногийн дараа соёолоод, хэдэн сарын дараа өөрийн тарьсан сармисаараа хоол хийгээд амтархан иднэ дээ :)